Хуульч Батхүү Verified account @Batkhuu_lw · 2h, Nov 21, 2026, 1:03 AM Жилдээ 2.5 тэрбумын татвар ногдох орлоготой ААН одоо 10 хувийн татвар төлж байгаа. 2027 оноос 1 хувь төлдөг болно.Татвар 90 хувиар буурна.
Хуульч Батхүү Verified account @Batkhuu_lw · 1d, Nov 20, 2026, 12:55 AM Үндэсний үйлдвэрлэл нэрийн дор Монголчуудаа шулахаа хэзээ зогсоох вэ?🏦 Гадны банк ороод ирвэл гадны колони болно гэдэг тархи угаалт хүчтэй явсан. Ингээд гадны банк орж ирэх бүx боломжийг хаaсан.Үр дүнд нь үндэсний гэх хэдэн банк нь даам гарч, дэлхийд байхгүй өндөр хүүтэй мөнгө хүүлж эхэлсэн. Тэд улам баяжиж, бид улам ядуурсан.✈️ Нисэхийн салбар ч ялгаагүй. Гадныхан ороод ирвэл манайхыг эзэлчих юм шиг ярьдаг. Ингээд хэдхэн компани өрсөлдөөнгүй шахам ажиллаж байгаа.Үр дүнд нь Монголоос эхлэлтэй бараг бүх нислэг 2-3 дахин өндөр үнэтэй болсон.Монголчууд олноор зорчдог Тайландаар жишээ авья.УБ-Банкок чиглэлд 760 доллар (2,7 сая) байна. Тэгвэл хил гараад Хөх хотоос ниснэ гэвэл 347 доллар (1,2 сая) төгрөг. Зөрүү нь 1,5 сая төгрөг. Зүгээр нуга үнэтэй байдаг наасан.5 хүнтэй айлаар тооцвол 7,5 саяын зөрүү гарч байна. Энэ чинь маш их мөнгө. Үндэсний гэх нэрийн дор Монголчуудаа ингэж шулдаг.
Хуульч Батхүү Verified account @Batkhuu_lw · 3d, Nov 18, 2026, 1:18 AM Ерөнхийлөгч ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа. Одоо юу болох вэ?🔘 Хэн чөлөөлөх вэ?Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын 5 өдөрт, УИХ дахин 5 ажлын өдөрт хэлэлцэнэ. 126 гишүүний 64 нь дэмжвэл чөлөөлнө.🔘 Хэн орлох вэ?Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлнэ.🔘 Сонгууль хэзээ вэ?Ерөнхийлөгчийг чөлөөлснөөс хойш ажлын 20 өдрийн дотор дараагийн сонгуулийг товлож 4 сарын дотор сонгууль явуулна.🔘 Хэн нэр дэвших вэ? 50 нас хүрсэн, сүүлийн 5 жил Монголд байнга оршин суусан, өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй МУ-ын уугуул иргэн.🔘 Бүрэн эрхийн хугацааШинэ Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар сонгогдоно.
Хуульч Батхүү Verified account @Batkhuu_lw · 4d, Nov 17, 2026, 12:19 PM 📢 Маргааш ХЗДХ-ийн сайд Тэмүүлэн орон сууцны захиалгын гэрээний урьдчилсан бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ.Олон жил хуримтлагдсан асуудлыг цэгцлэхээр оролдож байгаа тул тодорхой хугацаа авч байгааг ойлгож хүлээж авна уу?Би ирэх 7 хоногоос УБЕГ орж журмын хэрэгжилтийг хянаж ажиллана.
Хуульч Батхүү Verified account @Batkhuu_lw · 5d, Nov 16, 2026, 5:50 AM 6 сард сургууль амрахтай зэрэгцэн Монголчууд бидний зуны амралт зугаалгын үе эхэлдэг.Зуны дэлгэр цагт агаар салхинд гарч эрч хүч, энергээ нөхөж авна гэдэг бол манайх шиг урт, хүйтэн өвөлтэй улсад тогтсон уламжлал шахуу зүйл.Энийг зуны 3 сарын амралт гэж бичсэн юм. Гэтэл хэн тэгж амраад байна гэж мушгих маягтай. За тэр ч яахав.Энэ олон амралт бизнес эрхлэгч нарт хүнд тусдаг. Түрээс амардаггүй, зээлийн хүү амардаггүй.Өөр нэг санаа нь, оны эхэнд аль амралтаар хэд хоног амрахыг зарлах хэрэгтэй. Цагийг нь тулгаж хэлдгээс ажил амьдралаа зохицуулахад хүнд болдог.Цагаан сараар хүмүүс хөдөө явдаг. Цаг давчуу байдгаас хурд хэтрүүлж аваар осол гарах нөхцөл бүрддэг. Хэд хоног ахиу тавиад өгчихвөл аажуу тайван яваад ирнэ. Наадмаар гэр бүлээрээ агаар салхинд гарна, хөдөө явж амарна.Энэ олон баярыг тэмдэглэх нэрээр ахуйн хүрээнд архидан согтуурдаг. Дагаад гэмт хэргийн гаралт нэмэгдэнэ гм.